




РЕЙТИНГИЙН ҮНДЭСЛЭЛ:
Хөрөнгө оруулах
Спекулятив
Шунхлай бондын татан төвлөрүүлэх нийт 80.0 тэрбум төгрөг нь үнэт цаас гаргагчийн борлуулалтын орлогын 6.0%, өөрийн хөрөнгийн 43.0%-тай тэнцэхүйц юм.
Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5% байдаг. Мөн хагас жил тутам төлөгдөх хүүгийн орлогоор дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой тул Шунхлай бондын 17.0%-ийн хүү нь банкны хадгаламжийн 18.7%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.
Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь үнэт цаас гаргагчийн дотоодын зээлжих зэрэглэлийг А тогтвортой гэж үнэлсэн нь дотоодын хамгийн өндөр зэрэглэл юм.
Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.
Шунхлай ХХК нь ТОП-100 аж ахуйн нэгжээр жил бүр шалгарч буй шилдэг компани бөгөөд 1.3 их наяд төгрөгийн борлуулалттайгаар зах зээлийн 20 хувийг эзэлж байна.
Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь байгууллагын болон бондын зээлжих зэрэглэлийг 2026 оны 8-р сарын 27-ны өдөр “А тогтвортой” гэж үнэлсэн байна. Зэрэглэлийн компани нь мөн зээлжих зэрэглэлийн шатлалыг тодорхойлсон бөгөөд тус шатлалын дагуу “А тогтвортой” үнэлгээ нь эрсдэл багатай, хөрөнгө оруулалтын дундаас дээш ангилалд багтаж байна.
Шунхлай ХХК нь нийт татан төвлөрүүлсэн 100.0 тэрбум төгрөгийг бараа материалын татан авалт буюу газрын тосны бүтээгдэхүүн импортоор худалдан авахад зарцуулна.
Үнэт цаас гаргагч Шунхлай ХХК нь дотоодын шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, эрэлтийг хангахын тулд шатахууны худалдан авалтаа нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
СЗХ-ны “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын 2.8-д заасны дагуу “Бонд гаргагч нь дотоодын эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бол үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалахгүй байж болно” гэсэн заалтын дагуу зээлжих зэрэглэл тогтоолгосноор барьцаа хөрөнгөгүйгээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой болж байна.
Шунхлай-4 нээлттэй бондыг андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-иар дамжуулан захиална. Дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалгыг дараах холбоосоор авна уу.